Умард Солонгосын удирдагч Самжиён хошуунд айлчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН, 30
октября. /ТАСС/. Умард Солонгосын
Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун шинэ хот байгуулах үйл ажиллагаа явагдаж буй
Самжиён хошуунд айлчилж, барилгын ажлын явцтай биечлэн танилцсан тухай
Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.
“Өнгөрсөн 8 дугаар сард намайг энд ирэхэд дөнгөж байгууламжуудын ханыг
босгох ажил явагдаж байсан бол хоёр сар гаруйн дараа эргээд ирэхэд барилгын
ажил дуусах шатандаа явж байгаа нь гайхалтай байна” хэмээн Ким Жөн Ун хэлсэн
байна. Тэрбээр баригдаж дууссан орон сууцны байруудаар явж, барилгын ажлыг
өөгүй сайхан явагдсаныг цохон тэмдэглэжээ.
Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Самжиён хошууны шинэ төвийн
барилга байгууламжийн ажлыг анх 2021 он гэхэд дуусгахаар төлөвлөж байсан бол
хяналт шалгалтын явцад барилгын ажлыг 2020 оноос өмнө буюу Солонгосын
Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн ойн үеэр дуусгах зорило
тавьсан байна.
Түүнчлэн тэрбээр тус хошуунд айлчлах үеэрээ хэд хэдэн үйлдвэрийн барилгын
явцтай танилцсан байна. Тухайлбал, жимсний ундаа, нэрсний шүүс болон дарсны баригдаж
буй үйлдвэрт зочилжээ.