Америкчуудын хамгийн дуртай номоор “Дууч шувууг намнах нь” роман тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-25 14:13:09

МОСКВА. /ТАСС/. АНУ-ын өмнөд нутгийн нэгэн жижиг хотод өрнөх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлын талаар өгүүлэх Америкийн зохиолч Харпер Лигийн “Дууч шувууг намнах нь” роман америкчуудын хамгийн их унших дуртай номоор шалгараад байгаа аж. Энэ талаархи санал хураалтыг “PBS” телевизийн цахим хуудас нийтэлжээ.


Энэ жагсаалтыг Диана Гэблдоны “Харь нутгийн эмэгтэй” роман удаалсан бол зохиолч Жоан Роулингийн Харри Поттерын тухай ном, Жейн Остины “Бахархал ба бардамнал”, Толкины “Бөгжний эзэн” романууд тус бүр дараалан эхний 5 байрыг эзэлжээ.   


Санал асуулгын хүрээнд жагсаалтад 100 номыг хамруулсан бөгөөд уг жагсаалтыг  америкийн 7200 хүний дунд явуулсан урьдчилсан санал асуулгын үндсэн дээр гаргажээ. 6 сар үргэлжилсэн тус санал хураалтад 4 сая орчим хүн оролцсон байна. 

Холбоотой мэдээ