“Amazon” компани АНУ-ын батлан хамгаалах яамтай хамтран ажиллахаас татгалзахгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-17 12:48:02

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Манай компани АНУ-ын Батлан хамгаалах яамны төслүүдэд оролцохоос татгалзаж буй технологийн компаниудын жишгийг дагахгүй бөгөөд батлан хамгаалах яамтай хамтран ажиллахаас татгалзахгүй гэж “Amazon” компанийн ерөнхий захирал Жефф Безос мэдэгджээ.


“Технологийн томоохон компаниуд батлан хамгаалах яамнаасаа нүүрээ буруулвал энэ улс оронд гай зовлон учирна. Бид батлан хамгаалах яамаа дэмжсээр байх болно” гэж тэрбээр ярьсан байна.


Одоогоор “Amazon” компани алсын тооцооллын салбарт тус яаманд үйлчилгээ үзүүлэх тухай 10 тэрбум орчим ам.доллар бүхий 10 жилийн хугацаатай гэрээг АНУ-ын батлан хамгаалах яамтай байгуулах сонгон шалгаруулалтад оролцож байгаа аж. “Amazon” компаниас гадна тус шалгаруулалтад  Microsoft компани орж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ