Орхон аймаг 3900 мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-13 22:19:39
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Бүх  нийтээр мод тарих энэ өдөр аймгийн БОАЖГ-ын нэгдсэн удирдамж, заавар, зөвлөгөөн дор албан байгууллагууд Сархиа уулын баруун салаа, Хүрэнбулгийн ам, Чимээгүй хотын урд хэсэг, хотын төв буюу Зүүн гурван замын уулзвар зэрэг таван хэсэгт мод тарилаа. Нийт 3900 ширхэг мод суулгав.

Энэ жил олон мод тарих бус өмнөх тарьсан модны ургац, усжуулалт хэр байгааг харж, дүгнэх ажээ. Өнөөдрийн байдлаар Сархиа уулын баруун энгэр, Хүрэнбулгийн аманд тарьсан модны 98 хувь нь  сайн ургасан төдийгүй арчилгаа, тодордолгоо нь таарсан байна гэж БОАЖГ-ын мэргэжилтэн Л.Батсайхан хэллээ. Орхон аймгийн томоохон аж ахуйн нэгж өөрсдийн байгууллагынхаа гадна мод тарьдаг ч БОАЖГ-аас заасан газарт мөн тогтмол мод, бут тарьдаг юм. Тухайлбал, аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ Сархиа ууланд мод тарилаа. Өнөөдрийн мод тарих бүх нийтийн арга хэмжээнд 2000 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.

 

 Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ