Их Британи Ирантай явуулж буй худалдааны харилцаагаа таслахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-10 12:14:56
twitter.com/Nyamkanmk

ТЕГЕРАН. /IRNA/. Ирантай үүсээд байгаа харилцаа холбоо, төлбөрийн асуудлыг зохицуулах үүднээс Европын Холбоо банкны системийг бий болгох гэж байгаатай холбоотойгоор бид 2015 онд байгуулсан цөмийн гэрээний хүрээндИрантай худалдаа явуулах болно гэж Их Британиас Иранд суугаа Элчин сайд Роб Макаре мэдэгдлээ.


Ираны Йезд хотын Худалдааны танхимд болсон эдийн засагчдын уулзалтын үеэр тэрбээр үг хэлэхдээ, Ирантай худалдаа хийх боломжийг олгох зорилготой банкны системийг бий болгох нь тийм ч амар ажил биш бөгөөд хэрвээ энэ ажлыг амжилттай хийж чадвал ганцхан ЕХ ч гэлтгүй бусад орнууд Ирантай худалдаа хийх боломжтой болох юм гэж мэдэгдэв.


Үүнээс гадна тэрбээр Ирантай эдийн засгийн харилцаагаа сайжруулахын төлөө чадах бүхнээ хийж байгаагаа дурдаад, ЕХ-Ираны харилцаа улс төрийн хувьд сүүдэртэй байгаагаас үл хамааран Иран-Их Британийн харилцаа хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.


Д.Нямтулга


Холбоотой мэдээ