Канье Вест пүрэв гарагт Дональд Трамптай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-10 10:46:24
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /ВВС/. Америкийн реппер, дуучин Канье Вест пүрэв гарагт Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана гэж Цагаан ордноос мэдэгдлээ.


Хоёр эрхэм шоронгийн шинэчлэл, гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүчирхийлэл болон АНУ-ын үйлдвэрлэлийн дахин сэргэлтийн талаар хэлэлцэх ажээ.


Энэхүү уулзалт АНУ-ын завсрын сонгууль болохоос дөрвөн долоо хоногийн өмнө болох юм.


Д.Трампын дэмжигч алдарт реппер Канье Вест Цагаан ордны ахлах зөвлөх Жаред Кушнертэй мөн уулзах ажээ. Жаред Кушнер нь Д.Трампын хүргэн билээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ