Тунис, Саудын Араб хамтарсан цэргийн сургуулилт хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-09 11:41:03
twitter.com/Nyamkanmk

ТУНИС. /Xinhua/. Тунис болон Саудын Арабын Агаарын цэргийн хүчнүүд Тунисийн хойд нутгийн Бизерта мужийн агаарын цэргийн баазад хамтарсан цэргийн сургуулилт хийж байна гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.


Хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сургуулилтыг явуулж байгаа бөгөөд сургуулилт ирэх баасан гараг хүртэл үргэлжлэх ажээ. Саудын Арабын Агаарын цэргийн хүчний албан хаагчид өнгөрсөн мягмар гарагт Тунист хүрэлцэн очсон байна.


Тунисийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, энэхүү сургуулилтын гол зорилго нь Тунисийн нисгэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх ажээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ