НҮБ: 4.7 сая гаруй хүн Сириэс дүрвэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-29 15:33:20

НҮБ. /NHK/. Дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын Дээд комиссар, 4.7 сая гаруй хүн Сириэс дүрвэсэн байна гэж мэдэгдэв.

Тэдний 2.62 сая нь Турк руу, 1.06 сая нь Ливан руу, 630 мянга орчим нь Иордан руу дүрвэсэн байна гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн 890 мянга орчим сири дүрвэгч гэж Европт бүртгүүлсэн бол 6.6 сая сири нутагтаа орох оронгүй болсон байна. Ингэснээр орон гэрээсээ дайжихаас өөр аргагүйд хүрсэн сиричүүдийн тоо тус улсын нийт хүн амын тал хувьд хүрээд байна.

2011 оны гуравдугаар сард “Арабын хавар” хувьсгал эхэлснээс хойш Сирид бий болсон эмх замбараагүй байдал, мөргөлдөөний улмаас 270 мянга гаруй хүн амиа алдсан байна гэж Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглагч байгууллага мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ