Усанд осолдсон гэх хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-10-02 21:14:00

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн Наянгаа хэмээх газарт өнгөрсөн сарын 19-нд усанд осолдсон гэх хүнийг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Эдүгээг хүртэл гал түймэр унтраах, эрэн хайх 53 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнх нь 10 гаруй хүн хайж буй.

Сүүлийн мэдээгээр 10 дугаар сарын 02-нд аврах ангийн алба хаагчид осол болсон байж болзошгүй газраас зүүн тийш Тултын гарам хүртэл, Онон голын эрэг дагуу таван км-т гурван удаа шумбалт хийжээ. Оройн 18.00 цаг өнгөрмөгц үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул ажиллагааг зогсоож, өглөөний 07.00 цагт эхэллж буйгаа мэдэгдсэн.

Мөн өнгөрсөн сарын 16-нд аймгийн төвөөс зүүн тийш эрэгтэй хүн усанд осолдсоныг арав гаруй хоног эрэн хайж цогцсыг нь олсон юм. Өнгөрөгч зун тус аймгийн нутгаар бороо хур элбэг байсан, намрын энэ өдрүүдэд ч хур бороо орж байгаа учир гол нуурын эрэг дагуу болгоомжтой зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ