Вьетнамын Ерөнхийлөгч таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-28 18:28:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чан Дай Куанг зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж эмгэнэл илэрхийлэв.


Монгол Улс, БНСВУ 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай хоёр орон уламжлалт, найрсаг харилцаатай болно.

Холбоотой мэдээ