Д.Трамп БНХАУ-ыг баримт нотолгоогүй сэрдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-27 10:19:38
twitter.com/Nyamkanmk

НЬЮ-ЙОРК. /reuters/. 11 дүгээр сарын 6-нд болох АНУ-ын завсрын сонгуульд БНХАУ хөндлөнгөөс оролцох зорилготой байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг буруушаав.


"11 дүгээр сард болох сонгуульд БНХАУ хөндлөнгөөс оролцохоор оролдож байна. Манай Засаг захиргааны эсрэг" гэж тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.


Зөвлөлийг анх удаа даргалж байгаа тэрбээр, 2016 онд болсон сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг дурдаагүй хэдий ч БНХАУ-ыг энэ удаагийн сонгуульд хөндлөнгөөс оролцох гэж байна хэмээн ямар ч баримт нотолгоогүйгээр харджээ.


Харин БНХАУ түүний энэ үйлдэлд шууд хариу үзүүлсэн байна.


"Бид ямар ч орны дотоод асуудалд оролцож байгаагүй, оролцох ч үгүй. БНХАУ-ыг баримт нотолгоогүй буруушаасан асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй" гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ