Их аварга Хакүхо М.Даваажаргал 11 даваатай Аки башёг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу 9 дүгээр сарын тэмцээний 11 дэх өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Озэки Такаясү-гээр 11 давж энэ башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Энэ башёд гурван Ёкозүна цолтон бүгд зодоглож
байгаа бөгөөд 72 дахь Ёкозүна Кисеносато Ичиножёо А.Ичинноровт унаснаар 8
даваа, 3 унаатай болов. Харин Ичиножёо 4 даваа, 7 унаатай боллоо. 71 дэх Их
аварга Какүрюү М.Ананд өрсөлдөгч шинэхэн Озэки Точиношинд унаж 10 даваа нэг
унаатай болсон Точиношин 7 даваа, 4 унаатай байна. Харин Озэки Гойэдо 9 даваа,
хоёр унаатай явна.
Д.Өлзий