Г.Баасан: 60 тэрбумын хэргийг ТЕГ шалгах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-19 17:52:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Олон нийтийн зөвлөл "Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрлэсэн байна" нэртэй хэвлэлийн хурлаар өнөөдөр 60 тэрбумын асуудлыг хөндөв.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан ярихдаа, "АТГ, Прокурор, шүүхийн байгууллага ажлаа хийхээ больсон. М.Энхболд тэргүүтэй хүмүүст холбогдох 60 тэрбумын хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй бөгөөд төрийн эрхийг хууль бусаар авах, Үндэсний эв нэгдлийг бусниулах, хахууль авах, өгөх зэрэг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлийг зөрчсөн. Эдгээр хуулийн зүйл заалтыг зөрчсөн тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулиар Тагнуулын ерөнхий газар ажиллах ёстой. Гэтэл зөвхөн авлигал авахыг завдсан гэх зүйлчлэлээр АТГ шалгаж эл хэрэг нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргачихсан. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 60 тэрбумыг асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар шалгах ёстой гэж үзэж байна.” гэв.


Тэрбээр иргэдээс ирсэн гомдлын дагуу цуглуулсан баримтуудаа холбогдох газарт нь хүргэж энэ хэрэгт тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж байв.

Холбоотой мэдээ