Буриадын байгаль хамгаалагчид “Шүрэн”-гийн УЦС барих асуудлыг хэлэлцжээ

Дэлхийд | Байгаль орчин
jargal@montsame.mn
2016-02-23 17:14:11

УЛААН-ҮД. /baikal-daily/. Буриад улсын Кабанск дүүргийн захиргаанд болсон зөвлөгөөнд тус дүүргийн оршин суугчид, нийгмийн идэвхтнүүд болон байгаль хамгаалагчид оролцжээ.

Монгол Улс Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц /УЦС/ барихаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл анх хэдэн жилийн өмнө гарсан бөгөөд шууд олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн билээ. Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурын гол цутгал учраас Буриадын оршин суугчид санаа зовж байгаа юм. Олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр байгаль орчны мэргэжилтнүүдийн, түүнчлэн олон нийтийн болон янз бүрийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн санал бодлыг сонссон байна. Мөн Байгал нуурын биологийн эх үүсвэр болох Сэлэнгэ мөрний Монголын нутаг дахь сав газарт барих УЦС-ын барилгад нөлөөлөх боломжийн тухай дэлгэрэнгүй илтгэлүүдийг тавьжээ. Олон нийтийн хэлэлцүүлгийн дүнг Монголд “Шүрэн”-гийн УЦС-ын төслийн удирдагчдад, мөн уг төсөлд зээл олгогч Дэлхийн банканд хүргүүлнэ гэж Кабанск дүүргийн засаг захиргаа мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ