29 түүхэн дурсгалт газрыг нэн яаралтай хамгаалалтад авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 10:24:26

Хэнтий аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаанаар шинээр бүртгэгдсэн түүхэн дурсгалт газруудыг хамгаалалтад авах талаар хэлэлцэж 29 түүхэн дурсгалт газрыг нэн яаралтай хамгаалалтад авах шийд гаргалаа.

Соёлын үнэт өв, түүх соёлын дурсгалуудыг бүртгэх ажил улс орон даяар явагдсан. Энэхүү ажлыг Хэнтий аймаг гурван сарын турш амжилттай хэрэгжүүлж тооллогын үр дүнд 4000 гаруй түүх соёлын дурсгал шинээр бүртгэгдсэний дотор маш үнэтэй түүх дурсгалууд ч байгаа ажээ.

ИТХ-ын дарга С.Пүрэвжав “Хэнтий аймаг  их эзэн Чингис хааны өлгий нутаг, түүнээс ч өмнө оршин тогтнож байсан Их Хүннү гүрний гал голомт нутаг гэдэг нь  шинээр бүртгэгдсэн олдворууд төдийгүй, 10 шахам мянган  олдворуудаар нотлогдож байна. Улсын тусгаар тогтнол их гүрний нотолгоо болсон энэ гайхамшигт түүхэн дурсгалуудыг хамгаалалтанд авч, хойч үедээ үлдээх нь бид бүхний үүрэг бөгөөд  хойч үеийн маань ч үүрэг  юм. Хамгаалалтанд авна гэдэг бол нэлээдгүй хэмжээний газар нутгаа давхар хамгаалж, байгаль орчноо дээдлэн шүтэх хайрлах үзлийг хойч үедээ өвлүүл байгаагийн нэг хэлбэр. Энэ талаар  гүйцэтгэх засаглал тодорхой хэмжээний хөрөнгө санхүү гаргаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон эргэлтэд оруулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тус бүртгэлийн үеэр нэн яаралтай хамгаалалтад авахаар түүх соёлын буюу бичиг соёлын үнэт дурсгалууд байв. Үүнээс хуучин Монгол бичиг, Төвд бичиг, Кидан зэрэг бичгүүдийн олдворууд ихээр нэмэгджээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ