Дэлхийн болон Монгол киноны шилдэг бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-22 17:22:23

Монголын Урлагийн Зөвлөл нь Улсын филармоний Морин хуурын чуулгатай хамтран “Playing Love” тоглолтыг ирэх сарын 4,5-нд Corporate Hotel & Convention Center-т толилуулна.

Морин хуурын чуулга нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр дэлхийн болон Монголын киноны шилмэл хөгжмийн тус тоглолтыг үзэгч түмэндээ толилуулсаар ирсэн юм. Энэ жил дөрөв дэх удаагаа шинэчлэн найруулж тоглох гэж байна.

Энэ удаагийн тоглолтын онцлог нь кино дүрс, медиа агуулга бүхий тайз дэлгэцийн шинэлэг орчин бүрдүүлэн, дэлхийн болон Монгол киноны сонгомол баян урын сангаас

Тоглолтын тасалбарыг 20-30 мянган төгрөгөөр худалдаалж байна. Тасалбарыг Монголын Урлагийн Зөвлөл болон Улсын филармонийн касс, www.ticket.mn сайтаар захиалан худалдан авах боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ