Сирид халдлагын улмаас 140 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-22 08:42:41

ДАМАСК. /ВВС/. Сирийн Дамаск болон Хомс хотод хэд хэдэн дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 140 хүн амиа алдсан байна гэж ажиглаглалтын байгууллагууд болон тус улсын хэвлэлүүд мэдээлэв.

Дамаск хотын захын Сайида Зейнаб хотод дөрвөн дэлбэрэлт болж, наад зах нь 83 хүн амиа алдсан байна. Үүний өмнөхөн Хомс хотод хоёр машин дэлбэрсний улмаас 57 хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байсан гэж ажиглалтын бүлэг мэдэгдэв.

Уг хоёр хотод болсон халдлагуудын хариуцлагыг “Лалыг улс” бүлэглэл хүлээсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ