Улаанбаатарт 09-11 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-21 11:00:31

2016 оны хоёрдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 32-37 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, 23-28 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ