НАСА шинэ үеийн нисэх онгоц бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-19 13:50:54

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/  25 жилд 225 тэрбум доллар хэмнэх боломжийг иргэний агаарын тээврийн салбарт олгох шинэ үеийн нисэх онгоц бүтээхээр шийджээ. “X-planes” нисэх онгоц нь “байгаль орчинд ээлтэй, илүү дуу багатай, түүгээр барахгүй илүү хурдан” байх болно гэж НАСА мэдээлсэн байна.

“Агаарын шинэ уудам” нэртэй хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тооцоолжээ. Уг хөтөлбөрт зарцуулах зардлыг Цагаан ордны энэ сарын 9-нд танилцуулсан АНУ-ын 2017 оны санхүүгийн жилийн төсвийн төсөлд суулгасан байна. Төсвийн төслийг баталсны дараа НАСА хэмнэлтийн шинэ өндөрлөгт хүрэх, нисэх онгоцны хөдөлгүүрийн дууг багасгах, агаар болон газар дээрх хөдөлгөөнийх нь чадваруудыг өөрчлөх зэргийг тусгасан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх аж.

Шинэ үеийн нисэх онгоцны туршилтын загварыг зохион бүтээхэд анхны нислэгийг 2020 оны дараа хийнэ гэж тооцвол хэдэн жил шаардлагатай байна. Ажлыг гүйцэтгэх хуваарь мэдээж хэрэг санхүүжилтээс шалтгаална.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ