Хоёрдугаар сарын 19-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-19 08:45:31

08.30 цагт  “Гамшиг, онцгой байдлын үед би юу хийж чадах вэ?” хүүхдийн оролцооны бүлгүүдийн туршлага солилцох уулзалт Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургуулийн “Урлаг” танхимд болно.

09.00 цагт БХИС-ийн 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа Багшийн их чуулган "Corporate hotel and convention center"-д болно.

09.00 цагт МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VIII хурал МҮЭСТО-нд эхэлнэ.

10.00 цагт Зүрхний хэм судлалын электрофизиолгийн анхын лабораторийн нээлт Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт болно.

10.00 цагт "VIP 33" уулзалт, лекц Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд болно.

10.00 цагт Мэргэжлийн сургуулиудын оёдлын мэргэжлээр суралцагч оюутнуудын дунд гурван жилд тутамд зохион байгуулагддаг "Ур чадвар-2016" улсын уралдаан өнөөдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлал, политехник коллежид эхэлнэ.

10.00 цагт Бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцсон Монгол улсын шигшээ багийнхан Спортын төв ордонд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Азийн хөгжлийн банкны "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн хүрээнд их дээд сургуулийн байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр сурч байгаа оюутнуудын төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, санхүүжилт олгохтой холбоотой журмын төслийн хэлэлцүүлэг БСШУЯ-ны 401 тоот хурлын танхимд болно.

11.00 цагт МЗХ-ны 209 тоотод “Түмэн Тэмээ – Тэмээн Аяллын Холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монгол Улсын Ардын багш, Молнгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Бандийн "Энэ л миний ертөнц" номын нээлт Спортын төв ордоны А зааланд болно.

11.00 цагт Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд Авлигатай Тэмцэх Газраас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас болон БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа үүсээд байгаа нөхцөл байдалд албан ёсны тайлбар хийхээр тус дүүргийн Тамгын газрын хурлын танхимд мэдээлэл хийнэ.

12.00 цагт БСШУЯ-ны хурлын танхимд сайд Л.Гантөмөр "Хүүхдэд зориулсан бүтээл"-ийн тоог нэмэгдүүлэх зорилгоор БСШУЯ-аас бүтээлийн уралдаан зохион байгуулах тухай хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт Хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын уулзалт зөвлөгөөн Монголын хүүхдийн ордны Ёслолын танхимд болно. 

12.30 цагт Авто худалдааны цогцолборт авто зогсоол худалдан авсан иргэдэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гардуулах арга хэмжээ Нийслэлийн “Хангарди” ордны 14 давхарт болно.

14.00 цагт “Олон улсын эх хэлний өдөр”-ийн хүрээнд Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” эрдэм шинжилгээний хурлыг Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн хурлын зохион байгуулна.

14.00 цагт БСШУЯ-ны байранд тус яам МХБХ-той хамтран ажиллах гэрээ байгуулна.

17.00 цагт "Green entertainment"-ийн бүтээл "Эхнэрийн эзгүйд" МУСК-ны нээлтийн "Тэнгис" кино театрт болно.

Төрийн ордонд

09.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ.

11.00 цагт “Г” танхимд намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан танхим”-д Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ