"Глоб Интернэшнл" төвийн тэргүүн Х.Наранжаргал лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-15 18:28:35

Хүний эрхийн үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран хүний эрхийн сэдвээр олон нийтийн дунд илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ удаагийн нээлттэй илтгэл хэлэлцүүлгийн илтгэгчээр "Глоб Интернэшнл" төвийн тэргүүн Х.Наранжаргал оролцож, "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө" сэдвээр энэ сарын 18-нд Засгийн газрын 11 дүгээр байранд лекц уншина. Энэ лекцээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зарчим, олон улсын хэм хэмжээ, Монгол Улсын дотоодын хууль тогтоомж, хязгаарлалтуудын тухай танилцуулах юм. Мөн иргэдэд үзэл бодлоо илэрхийлэх шинэ боломж олгож буй интернэт, нийгмийн сүлжээний талаарх олон улсын чиг хандлагын тухай ярих аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд