Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчин газар олгож байна

Орон нутагт | Хөвсгөл
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 18:08:16

 


Хөвсгөл аймгийн ИТХ-ын захиалга, аймгийн Аудитын газрын 2015 оны бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон аймгийн Аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Мөрөн сумын газар олголт, ашиглалтын байдалд гүйцэтгэлийн аудит хийж газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчин газар олгож байна гэж дүгнэсэн байна.

Аудитын төлөвлөлт болон санхүүгийн тайлангийн аудит, урьдчилсан судалгаа, түүнд хийсэн дүн шинжилгээ, харилцагч байгууллагуудын холбогдох албан тушаалтантай хийсэн ярилцлага, бусад баримт, тулган баталгаажуулалтыг үндэслэн ерөнхий эрсдэлийг дунд гэж үзжээ. Мөн газрын дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгосон, газар эзэмшиж, ашиглаж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд 2013-2014 онд 48,0 сая төгрөгийн газрын төлбөрөө төлөөгүй, өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт 63 хувийн гйүцэтгэлтэй байна гэж дүгнэжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд