Мөнххаан сумын баг харваачдад Гоц мэргэн цол олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-12 12:22:50

Үндэсний шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн болон аймгийн баяр наадам, үндэсний спортын тавдугаар их наадмын шагайн харваан тэмцээнд багаараа амжилттай оролцсон, улмаар Монголын шагайн харвааны нэгдсэн дүрмийн болзлыг хангасан тул Мөнххаан сумын баг харваачдад Гоц мэргэн цол олгожээ.

Харваач Б. Батбаяр, Г. Энхбат, А.Ганбаяр, М. Рагчаабазар, П. Даваажав, Э. Цэдэвпүрэв, Ш. Нямдорж нар Сүхбаатар аймгийн гоц мэргэдийн тоог долоогоор нэмлээ.

Мөнххаан сумын баг бол аймагт зохион байгуулагдаж байгаа төдийгүй бусад аймаг орон нутагт болж буй тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож, өөрийн сумандаа уг спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад таниулахын төлөө чамгүй ажилладгийг дурьдах хэрэгтэй.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ