Тэргүүний сумд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 23:15:34

Цагаан сарын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн удирдлагууд нийт сумдын 2015 оны ажлыг дүгнэв.

Аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний хэрэгжилт, дотоод ажил, цахим дансыг хэрэглэж байгаа байдал зэрэг хорь орчим үзүүлэлтийг баримтлан ажлыг нь үнэлэхэд Өлгий, Толбо, Булган эхний байранд, Алтай Сагсай, Цэнгэл сумууд дараачийн шагналт байранд орсон тухай ЗДТГ-ын дарга Т.Манкей мэдээллээ. Тэрээр, сумд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг тоо, чанарын үзүүлэлтээр бүрэн ирүүлэхгүй байгааг дурдаад хэрэгжүүлж буй ажил, түүний үр дүнг байнга ил тод гарган мэдээлж, малчдад цаг тухайд нь хүргэж байхыг анхаарууллаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ