Чандмань-Өндөрт өвөлжилт хүндэрсэн тул малчид хөнгөлөлттэй нөхцөлөөр өвс олгохыг хүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 22:58:15

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын хэмжээнд газрын гарц муу зуншлага тааруу байсан хэдий ч малчид 3100 тн байгалийн хадлан 8 тн хүчит тэжээл, 15 тн хужир шүү, бэлтгэн нөөцөлжээ.

Гэвч цас их орж мал тэжээлд эрт орсон тул нөөцөлсөн хадлан тэжээлийн 60 орчим хувийг хэрэглэсэн учраас аймаг орон нутгийн удирдлагуудад өвс тэжээл хөнгөлттэй нөхцөлөөр олгох хүсэлт хүргүүлжээ. Өнөөдрйин байдлаар сумын хэмжээнд байнгын тэжээлд 1082, нэмэгдэл тэжээлд 2788 толгой мал орсон, Хужирт багт цас их орж мал ахуйн өвөлжилт хүндэрсэн бөгөөд 93 өрхийн 522 хүн 9890 толгой мал өвөлжиж байгаагаас байнгын тэжээлд 624, нэмэгдэл тэжээлд 1643 мал тэжээгдэж байгаа бол Шивэрт багт цасны зузаан 20-22 см хүрсэн тул өвөлжилт хүндэрч эхэлжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ