35 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-05 14:20:48

Сангийн яам энэ сарын 12-нд тус бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий Засгийн газрын богино болон дунд хугацааны үнэт цаас арилжаална.

Богино хугацааны үнэт цаас 28 хоногтой бөгөөд 20 мянган ширхэг, дунд хугацааны үнэт цаас 2 жилийн хугацаатай бөгөөд 15 мянган ширхэгийг 15 хувийн хүүтэй борлуулах юм. Арилжаанд оролцох аж ахуйн нэгжүүдийн үнийн саналыг энэ сарын 12-ны 11.00 цаг хүртэл хүлээн авна. Хүүгийн төлбөр богино хугацааны үнэт цаасны хүүгийн төлбөр хугацааны эцэст буюу энэ оны 08 сарын 31-нд, 2 жилийн үнэт цаасны төлбөр хагас жил тутамд төлөгдөх аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ