Аймгийн сайн малчдад шагналыг нь гардуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 16:08:24

Хөвсгөл аймгийн хэмжээнд улиран одож буй Хонин жилд мал сүргээ өсгөн үржүүлж, ажил үйлсээрээ манлайлсан 49 малчин "Аймгийн сайн малчин" цолны болзол хангасан бөгөөд шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулж эхэллээ.

Тус болзлыг хангасан Рашаант, Төмөрбулаг сумын сайн малчдын шагналыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  дарга Т.Болдбаатар  сумын удирдлагуудын хамт гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Төмөрбулаг сумаас мал аж ахуйн салбарт гаргасан амжилтаараа бичин жилийн сар шинийн босгон дээр “Аймгийн сайн малчин”-аар шалгарсан 2-р багийн малчин Банзрагчийн Отгонбаяр, Төөчөөн Галтбаяр, 3-р багийн малчин Жамцын Батбаяр, Баярын Энхдалай, Рашаант сумын 2-р багийн малчин Д.Энхбат нарт Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар “Аймгийн сайн малчин” энгэрийн тэмдэг, өргөмжлөл, таван хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйлийг гардуулж, сайн малчдын гэр бүл Лхагвасүрэнгийн Түмэнбаяр, Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг, Жамсранжавын Цагаач, Бат-Очирын Цэнгэлмаа нарт аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардуулж баяр хүргэлээ. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ