Гар бөмбөгийн лигийн тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:31:49

Баян-Өлгий аймгийн Е.Зангараар толгойлуулсан гар бөмбөгчдийн холбоо лиг тэмцээн зохион байгуулж эхэллээ. Тэмцээнд сум бүрээс тамирчид оролцож байна. Түрүүлсэн багийн шагнал сая төгрөг.

Эрэгтэй тамирчдын ес, эмэгтэй таван баг оролцож байна. Тэмцээн дөрөв хоног үргэлжилнэ. Ийм тэмцээн арван хэдэн жил завсарласны дараа өнгөрсөн оноос дахин үргэлжилсэн юм. Нийт таван байр эзлүүлээд, дөрвөн хүнд номинацын шагнал олгохоор боллоо.

                                                                                                                            Ш.Айзаря

Холбоотой мэдээ