Аймгийн хэмжээнд авлага 18,8 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 16:46:35

Хөвсгөл аймгийн нэгдсэн төсвийн хувьд 2015 оны байдлаар аймгийн төсвийн орлого 80.4 тэрбум, зарлага 80.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос  орлого 7.1 хувь, зарлага 8 хувиар тус тус буурсан бол аймгийн татварын орлого 11.5 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурсан байна.

Харин 2015 оны байдлаар аймгийн төсвийн өр 1575.2 сая төгрөг, авлага 116.1 сая төгрөг, өмнөх оны мөн үеийнхээс өр 25 дахин,  авлага 18.8  хувиар тус тус өсчээ. Мөн  аж  үйлдвэрийн газрууд 2015 оны байдлаар 13007.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 12399.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь 2014 оны мөн үеэс нийт бүтээгдэхүүн 25.3 хувь буюу 2628.1 сая төгрөгөөр, бүтээгдэхүүний борлуулалт 23.1 хувь буюу 2325.3 сая төгрөгөөр тус тус өссөн ба байна гэдгийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.       

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ