Ирландад “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-03 11:43:29

ДУБЛИН. /TASS/. Ирланд улсад “Зика” вирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. “Irish Independent” сонинд мэдээлэл бүхий эх сурвалжийн мэдээллээс иш татан бичсэнээр, халдвар авсан эрэгтэй, эмэгтэй хоёр Латин Америкийн нэгэн оронд зорчоод саяхан эх орондоо иржээ.

“Одоогоор гэр бүлийн хосын цуснаас аюултай вирусийн халдвар илэрснийг албан ёсоор нотлоход бэлэн биш байна” гэж Ирландын Эрүүл мэндийн хэрэг эрхэлсэн агентлаг мэдээлсэн байна. “Зика” вирусийн халдвар тархсан Төв болон Латин Америкийн орнуудад аль болох зорчихгүй байхыг Ирландын Гадаад хэргийн яам урьд нь ард иргэддээ зөвлөжээ. Уг вирус эхээс урагт ихэсээр дамжин маш амархан халдварладаг учир энэ анхааруулга ялангуяа жирэмсэн эхчүүдэд хамаатай.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ