Машиндаа шатахуун хийгээд “Приүс-20” машин хожив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 11:41:24

Увс аймгийн “Ундарга-Увс” компаниас аймгийнхаа 90 жилийн ой болон компанийхаа 15 жилийн ойг тохиолдуулан сугалаат худалдаа явуулаад байсан юм.

Тус компани нь өөрийн ШТС-уудаараа дамжуулан шатахуун, шатах тослох материал худалдаалдаг бөгөөд 10 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч бүртээ сугалаа олгожээ.

Энэхүү сугалаат аян 3 сарын турш үргэлжилсэн бөгөөд сар бүр шилдэг 10 азтанг тодруулан шагналыг нь олгож байжээ. Сугалааны супер шагналын эзэд өчигдөр тодорсон бөгөөд Улаангом сумын 9-р багийн иргэн Цэвээний Идэрмөнх “Приүс -20” автомашины эзэн болов. Тэрбээр хувийнхаа эксэл маркийн автомашинаар таксинд явдаг нэгэн аж. Энэ шагнал эзнээ олсон сайхан арга хэмжээ боллоо хэмээн аймгийнхан баяртай байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд