Ираны үзэсгэлэнд гадаадын 200 орчим компани оролцож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-02-01 12:56:44

ТЕГЕРАН. /IRNA/. Тегеран хотын Олон улсын худалдааны үзэсгэлэнгийн танхимд гарч байгаа хоёр үзэсгэлэнд Европ-АНУ, Азийн 200 орчим компани оролцож байна.

“Модны аж үйлдвэр, холбогдох тоног төхөөрөмж” болон “Тавилга хэрэгсэл, машин механизм, холбогдох тоног төхөөрөмж” хоёр үзэсгэлэнг өчигдөр Ираны Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны дэд сайд нээжээ.

Долоо дахь удаагийн “Модны аж үйлдвэр, холбогдох тоног төхөөрөмж” үзэсгэлэнд Герман, Их Британи, Турк, Хятад, Малайзын 10, Ираны 60 компани оролцож, модны салбарт гарсан хамгийн сүүлийн үеийн ололт амжилтаасаа толилуулж байгаа бол 14 дэх удаагийн “Тавилга хэрэгсэл, машин механизм, холбогдох тоног төхөөрөмж” үзэсгэлэнд Ираны 300 компани, 20 орны 180 компани оролцож байна.

Герман, Австри, Испани, Украин, АНУ, Их Британи, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Итали, Бельги, Тайвань, Турк, Орос, Япон, Хятад, Франц, Хонконг, Малайз, Өмнөд Солонгосын компаниуд үзэсгэлэнд оролцож байна.

Уг хоёр үзэсгэлэн хоёрдугаар сарын 3-н хүртэл үргэлжилнэ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ