Япончууд далайн усаар антенн бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-01-29 13:08:07

ТОКИО. /Kyodo/. Японы “Mitsubishi Electric Corporation” компани дэлхийд анх удаа далайн усаар антенн бүтээснээ цахим хуудсандаа мэдээлжээ.

Далайн ус бол цэнгэг устай харьцуулахад 100 гаруй дахин үр ашигтай цахилгаан дамжуулагч юм. Онолын хувьд энэ нь далайн усаар радио долгионыг хүлээн авах болон дамжуулахад жирийн антенн бүтээхэд хангалттай аж. Гэхдээ далайн ус нь цахилгаан дамжуулах талаараа металлтай харьцуулахад ойролцоогоор нэг сая дахин дутуу байна.

Гэхдээ энэ нь антенны цоргоор даралтаар гарч буй усны урсгалын оновчтой диаметрыг тооцоолон гаргахад Японы компанийн мэргэжилтнүүдэд саад болоогүй бөгөөд тэд “SeaAerial” системийг бүтээжээ. Уг системийн ашигтай үйл ажиллагааны коэффициент нь 70 орчим хувьтай байна. “SeaAerial”-ийн жижиг загварыг турших үед телевизийн дохиог амжилттай барьж авч байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ