“Рио-2016" наадам болох цэнгэлдэх хүрээлэнгийн ажил 97 хувьтай байна

Дэлхийд | Спорт
nyamtulga@montsame.mn
2016-01-27 10:44:40

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. “Рио-2016” олимпын наадмын гол арга хэмжээ болох “Barra” цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил 97 хувьтай байна гэж зохион байгуулагчид мэдэгдэв.

Олимпийн наадамд орж буй спортын 42 төрлийн 16 болон паралимпийн 23 төрлийн ес нь уг цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус хүрээлэнгийн барилгын ажил 12 дугаар сард 95 хувьтай байсан билээ.

Үүнээс гадна, дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-ний хооронд дугуйн тойрог замын туршилтын уралдааныг явуулах “Velodrome” цэнгэлдэх хүрээлэнгийн ажил 80 хувьтай явж байна.

Харин хоёр дахь том цэнгэлдэх хүрээлэн болох “Deodoro” цэнгэлдэх хүрээлэн дэх "Youth Arena"-гийн бүтээн байгуулалтын ажил нэг сарын хугацаанд маш хурдтай урагшилж, ажлынхаа 80 хувийг гүйцэтгэжээ.

"Carioca Arena 1" болон олимпын хоккейн төвийн ажил бүрэн дууссан бөгөөд шалгалт амжилттай болж өнгөрсөн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ