Оросоос хуурамч архи дарс нэвтрүүлэхгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-26 11:09:38

Хоёр долоо хоногийн дараа  цагаан сар болох тул айл өрх бүхэн идээ, будаагаа бэлдэж,  бууз, баншаа зэхээд завгүй өдрүүд эхлэв. Цагаан сарын бэлэг сэлт, зочдын гарыг цайлгах бэлэг сэлт бэлдэхээр өмнөд болоод хойд хөршийг зоригсдын тоо ч эрс нэмэгдсэн талаар хил, гаалийнхан мэдээлж байна.

 ОХУ-аас манай иргэд хуурамч архи, согтууруулах ундаа, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн талаар  болон ОХУ-д  хуурамч архинд 7 иргэн хордож нас барсан, 35 хүн хордлогод орсон тухай оны өмнө бид мэдээлж байсан. Гэвч иргэд анхаарал, болгоомжгүйгээс болж хуурамч архинд хордсоор байгаа мэдээллийг ОХУ-аас манай талд мэдэгджээ. Манай улстай хил залгаа хотууд болох Улаан-Үүд, Эрхүү хотоор хуурамч архи тархсан мэдээллийг ОХУ-ын хууль, хяналтын байгууллагууд сэрэмжлүүлсээр байна. Тиймээс сар шинийн баяр болж буйтай холбоотой гар дээрээс болон дэлгүүр, супермаркетуудаас орос архи, виски, коньяк авахдаа баталгаатай эсэхийг сайтар шалгаж, баталгаагүй бол худалдан авалт хийхээс татгалзахыг нийслэлийн МХГ-аас анхаарууллаа. Мөн монгол түмний уламжлалт баяраараа хуурамч архинаас болгоомжилж, уламжлалт ёсоо даган шинэлэхийг анхаарахаас гадна баярын өдрүүдэд согтуугаар хээр, гадаа унтаж, амь, нас, эрүүл мэндээ хохироохгүй байхыг Яаралтай түргэн тусламжийнхан ч сэрэмжлүүлж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ