Цагаан сартай холбоотойгоор БНХАУ хөл хөдөлгөөнтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-25 10:49:19

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-д Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбоотойгоор цагаач ажилчид нутаг буцаж, тус улсад хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан автобус, галт тэрэгний нэмэлт үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.

Ядуу тосгоны ажилчид цаснаар хүнд тээшээ барин өмнөд нутгийн Гуандун мужийн Гуанжоу буудалд иржээ. Гэртээ харих гэж байгаа болохоор цаг агаарын байдал хамаагүй гэж нэг залуу ярив.

Галт тэрэгний буудлуудаар зэвсэгтэй цагдаа нар эргүүлж хийж байна. Орлогын ялгаа их, үндэсний цөөнхийн зохисгүй үйлдэлтэй холбоотой олон нийтийн гомдол санал их ирж байгаатай холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид аюулгүй байдлыг чангатгажээ.

Мөн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 7-13-нд олон иргэн гадаадад аялж амрах төлөвтэй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ