Турк, Герман дүрвэгсдийн асуудлаар хамтран ажиллана

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-24 10:33:32

БЕРЛИН. /Anadolu/. Германы Канцлер Ангела Меркель, Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу нар баасан гарагт Берлин хотод уулзаж, дүрвэгсдийн хямралыг зохицуулах зорилгоо дахин тодорхойллоо.

Туркт байгаа Сирийн дүрвэгсдэд тусламж үзүүлэх зорилгоор ЕХ Туркт 3.3 сая доллар олгохоор болсныг Меркель онцлов.

ЕХ-ны гишүүн орнуудад олон тооны дүрвэгч ирж байгаагийн улмаас ЕХ 11 дүгээр сард өгсөн амлалтаа хангалттай биелүүлж чадахгүй байгаа билээ.

Дүрвэгсдийн урсгалыг зогсооход Герман, Турк хамтран ажиллавал хууль бус цагаачдын асуудлыг зохицуулж болно гэж Меркель мэдэгдсэн байна.

Харин Ахмет Давутоглу, дүрвэгсдийн талаар хэрэгжүүлж байгаа Меркелийн бодлогыг Турк дэмжиж байгааг онцлон тэмдэглэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ