Герман-дэлхийн хамгийн шилдэг улс

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-21 13:10:21

ДАВОС. /Pravda/. Швейцарийн Давос хотноо эхэлсэн дэлхийн эдийн засгийн форумын үеэр танилцуулсан хамгийн шилдэг улс орнуудын жагсаалтыг Герман тэргүүлжээ. Уг жагсаалтыг Америкийн мэдээллийн сэтгүүл болох “US News&World Report”-оос гаргасан байна.

Тэс сэтгүүлийн мэргэжилтнүүд дэлхийн хамгийн шилдэг улс орнуудын жагсаалтыг гаргахдаа аялал, жуулчлал ба адал явдал, нийгмийн өмнө хүлээсэн төрийн үүрэг, соёлын нөлөө, инновац, түүхэн өв соёл, эдийн засгийн өсөлтийн хурдац, бизнес эрхлэхэд нээлттэй байдал, дэлхийн тавцанд эзэлж буй байр суурь, амьжиргааны түвшний үзүүлэлт гэсэн есөн шалгуур тавьжээ.

Жагсаалтын эхний тавд Канад, Их Британи, АНУ болон Швед улс орсон байна. Хятад улс уг жагсаалтад долдугаарт орсон бол ОХУ 24 дүгээрт бичигджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ