Дэйр-эз-Зор хотод барьцаалсан хүмүүсээс суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-20 11:28:10

БЕЙРУТ. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчид урьд нь Сирийн Дэйр-эз-Зор хотод барьцаалсан хүмүүсээс 270-ыг нь суллан явуулсан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.

"Урьд нь барьцаалсан дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд болох 400 хүнээс террористууд 270-ыг нь сулласан” гэж тус агентлаг мэдээлсэн байна. Сирийн Дэйр-эз-Зор хотод "Лалын улс"-ын босогчид энгийн иргэдийг олноор нь хөнөөсний дараа 400 гаруй хүнийг барьцаалсан тухай өнгөрсөн ням гарагт мэдээлжээ. Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, террористууд хотын захын хороололд, мөн тус хотын ойролцоох хүн амын суурингуудад хүмүүсийг барьцаалсан байна.

Дэйр-эз-Зор  хотод зэвсэгт мөргөлдөөний улмаас хэдэн арван энгийн иргэнийг оруулаад 335 хүн амиа алджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ