Хөлбөмбөгийн охидын багийг Япон дасгалжуулагч удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-19 12:02:51

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны охидын шигшээ багийг удирдан дасгалжуулах Япон мэргэжилтэн дасгалжуулагч ирэх сард Монголд ирнэ.

МХБХ, Японы Хөлбөмбөгийн холбоо /ЯХБХ/-той хамтран Монголын хөлбөмбөгийн охидын шигшээ багийн дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэнг урьж ажиллуулах санамж бичигт өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.

Харин уг санамж бичгийн хүрээнд ЯХБХ-ны Гадаад харилцааны захирал ноён Тэцү Хирай болон тус холбооноос манай улсад санал болгосон ЯХБХ-ны дасгалжуулагч Ёожи Ики нар хүрэлцэн ирж Монгол дахь байр байдалтай танилцсан байна. Тэрбээр манай улсад нэг жилийн хугацаанд хамтран ажиллахаар болж хоёрдугаар сарын 16-наас эхлэн Япон дасгалжуулагч Ёожи Ики Улаанбаатарт суурьшиж эмэгтэй шигшээ багийг дасгалжуулах юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ