Аймгийн ИТХ-ын ажлыг МАН-ын бүлэг хангалтгүй гэж дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:23:39

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тайлантай танилцаад ИТХ дахь МАН-ын бүлгээс хангалтгүй үнэлгээ өгчээ.  

Аймгийн МАН-ын хорооноос гаргасан мэдээлэлдээ; аймгийн ИТХ-ын дарга нь 2012-2016 оныг хүртэлх хугацаанд хуралдсан ИТХ-ын хуралдаануудаас гаргасан шийдвэрүүдийг удаа дараа дур мэдэн засч, аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд ноцтойгоор халдлаа. 2013, 2014 онд аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид нь ИТХ-ын онцгой бүрэн эрхэд хамаардаг газрын асуудлаар хууль бус шийдвэрүүдийг удаа дараа гаргаж ирснийг МАН-ын бүлгээс тухай бүр сануулж, засаж залрүүлж ирсэн. Гэтэл 2015 онд дээрх алдаа хууль бус үйлдлүүд давтагдсаар байна”- гэж дурьджээ. Цааш нь, “Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааныг ор нэр төдий хуралдуулж, Засаг дарга түүний орлогч нар өөрсдийн эрхлэх ажлын хүрээний асуудлуудыг биечлэн оруулж хэлэлцүүлэхээ больсон нь тэргүүлэгчдийн хурлын нэр хүнд чадамжийг бууруулж, төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг боллоо”- хэмээн дүгнэсэн байна.

МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын дарга нь хуулийг гууль болгож үл тоомсорлон, хуулиас дээгүүр эрх эдэлж ирсний нэг жишээ нь ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчдийг ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх өргөдлөө гаргасаар байтал ИТХ-аар хэлэлцүүлэлгүй өнөөг хүргэж заримых нь ажил амьдралыг хохироож байна гэжээ.

Архангай. Л. Булган

Холбоотой мэдээ