Турк 200 босогчийг устгажээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-15 10:28:47

АНКАРА. /NHK/. Истанбул хотод халдлага болсны дараа Туркийн хүчин “Лалын улс” бүлэглэлийн Сири, Ирак дахь түшиц газарт цохилт өгсөн байна.

Өнгөрсөн 48 цагт Туркийн хуурай замын хүчин “Лалын улс” бүлэглэлийн байрлалд 500 гаруй удаа цохилт өгч, 200 орчим босогчийг устгасан гэж тус улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэл Туркийн Истанбул хотын төвд халдлага үйлдэж, 10 германы аминд хүрч, 15 хүнийг шархдуулсан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ