Жилд 60 тэрбум долларыг цар тахалтай тэмцэхэд зарцуулж болзошгүй

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-01-14 14:43:38

ВАШИНГТОН. /NHK/. Дэлхий нийт жилд 60 тэрбум хүртэлх долларыг цар тахалтай тэмцэхэд зарцуулж болзошгүй гэж АНУ-д төвтэй шинжээчдийн баг мэдэгдэв.

"Рокфеллер"-ын сангийн санхүүжилттэй тус бүлэг болон буяны байгууллагууд хамтарсан тайлангаа өчигдөр танилцуулжээ.

Хүн амын өсөлт болон тээврийн сүлжээний тэлэлтийн улмаас дэлхий нийт халдварт өвчин, тухайлбал, шинэ төрлийн томуу, “Эбола”-д илүү өртөмтгий болж байгааг тэд анхааруулжээ.

1918 онд 50-100 сая хүний амийг хөнөөсөн томуугийн тахалтай ижил тахал гарвал үүнд дэлхий хэмжээнд жилд 60 тэрбум доллар зарцуулна гэж тайланд дурдав.

Ийм тахал гарч, эдийн засгийн асар их хохирол амсахаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн эрүүл мэндийн арга хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулах 4.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт жил бүр хийхийг дээрх байгууллагууд улсуудаас уриалсан байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэд яаралтай хариу арга хэмжээ авах хэлтэс байгуулахыг уриалжээ.

Цар тахлыг дайн эсвэл байгалийн гамшиг шиг ноцтой түвшинд авч үздэггүйг тайланд онцлоод, нэг хүн 65 орчим центийн хөрөнгө оруулалт хийснээр цар тахал тархахаас урьдчилан сэргийлж, бэлтгэх бөгөөд энэ нь тахал тархсан үед гарах зардлаас хамаагүй хэмнэлттэй байх болно гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ