Сирийн Засгийн газар, сөрөг хүчин хоорондын хэлэлцээ энэ сарын 25-нд эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-14 10:07:48

ЖЕНЕВ. /TASS/. Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хоорондын хэлэлцээ энэ сарын 25-нд Женев хотод болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн орлогч Рамзи Эззельдин Рамзи мэдэгдэв.

Хэлэлцээ энэ сарын 25-нд болно гэж Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгджээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны төлөөлөгчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стаффан де Мистура Швейцарийн нийслэлд Сирийн асуудлыг хоёр цаг хэлэлцсэн байна. Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хоорондын хэлэлцээг эхлүүлэх тухай уг уулзалт дууссаны дараа дипломатууд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ