Ханиад томууны өвчлөл 0-5 насны хүүхдийн дунд их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 16:16:45

Вирусын гаралтай энэ ханиадны тархалт маш хурдацтай явагддаг ба 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл түлхүү байгаа юм.

Энэ насны хүүхдүүдэд өндөр халуурах, дотор муухайрах, нурмайж хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэгээр илэрч, 2-3 хоногийн дотор хоолойн гүйлсэн булчирхай идээлүүлдэг. Ханиад хүндэрсэн тохиолдолд 36-40 хэмээр халууран улмаар таталт өгөх хор уршигтай аж. Ханиаднаас хүүхдийг урьдчилан сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд чацаргана, аарц буцалгаж өгөх, дааруулахгүй байж, аминдэм ихтэй хоол тэжээл өгөх хэрэгтэй гэлээ.

Харин ханиад хүрч эхлэх үед хүндрэхээс нь өмнө элдэв антибиотик эм тариа хэрэглэхээс зайлсхийж, содын уусмалаар утлага хийх, шингэн зүйл ойр ойрхон уулгах, мөн хөргөж дааруулалгүй тамидины уусмалаар хоолойг нь зайлвал хоолой идээлдэггүй байна. Уламжлалт аргаар булчин хэсэгт хөхүүлэг хийх зэрэг арга хэмжээг эмчийн зааврын дагуу авахыг эмч зөвлөлөө.

            Өмнөговь аймаг  С.Сумьяа

Холбоотой мэдээ