Сибирийн эрдэмтэд Монголд судалгаагаа сэргээнэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2016-01-12 17:13:30

НОВОСИБИРСК. /ТАСС/. Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын /ШУА СС/Новосибирскийн Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн /НАУЗХ/ эрдэмтэд Монголд 10 жил завсарласан ажлаа энэ оны долдугаар сард сэргээнэ.

Он цагийг тогтоох орчин үеийн аргаар Монголын баруун хойд нутагт байдаг хадны зураг нь урьд нь таамаглаж байснаас хамаагүй эртнийх болохыг тогтоожээ. “Монгол дахь хамгийн эртний хадны зургийг судлахад ирээдүй байна. Энэ нь 2.588 сая жилийн өмнө эхэлж, 11.7 мянган жилийн өмнө дууссан дөрөвдөгч галав Плейстоцены сүүл үед буюу 12-14 мянган жилийн өмнөх үед хамаарна. Энэ алдартай зургуудыг урьд нь судалж байсан, нэг их эртний бус, шинэ чулуун зэвсгийн үеийнх эсвэл хүрэл зэвсгийн үеийнх гэж таамаглаж байсан” гэж Оросын ШУА СС-ын НАУЗХ-гийн орлогч захирагч Вячеслав Молодин мэдээлжээ. Дээрх хадны зураг нь адуу, арслан заан эсвэл арслан зааныг санагдуулам дүрсүүдтэй. Оросын эрдэмтдээс гадна судалгаанд Монголын, бас Францын археологичид оролцож магадгүй.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ