831 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-01-12 15:05:01

Монголын хөрөнгийн бирж өчигдөр 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай жилийн 14.933 хүүтэй, 8310 ширхэг буюу 831.0 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалсан байна. 

Сангийн яамнаас дээрх захиалгыг ирүүлсэн бөгөөд үүнээс гадна 156 долоо хоног буюу гурван жилийн хугацаатай, жилийн 15.75 хувийн хүүтэй таван ширхэг буюу 500.0 мянган төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирүүлснийг Хөрөнгийн бирж нийлүүлжээ. 

Энэхүү арилжаанд Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.

Богино хугацаат ЗГҮЦ /6 сар/ 

1 "Новел Инвестмент ҮЦК" ХХК - 5,437
2 "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК - 2,376
3 "БиДиСек ҮЦК" ХК - 431
4 "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК - 66
  Нийт - 8,310 ширхэг 

Урт хугацаат ЗГҮЦ /3 жил/
1 "Голомт секюритиз ҮЦК" ХХК - 5
  Нийт - 5 ширхэг

Н.Туяа
 

Холбоотой мэдээ