Энэ намар 10554 га талбайг мал оруулж идүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 16:43:17

Энэ жилийн хувьд Сэлэнгэ аймгийн ургацын байдал харилцан адилгүй байгаа тул ургацыг талбай нэг бүрчлэн үзэж, үнэн зөв тогтоолгох,  ургацын урьдчилсан байдалтай газар дээр нь танилцах ажлыг ХААИС-ийн багш доктор Б.Дорж, Дархан-Уул аймгийн УГТЭШХүрээлэнгийн эрдэмтэн Ж.Намбар нарын эрдэмтдийг оролцуулан 17 сумын ургацын байдалтай танилцаж ургацын урьдчилсан балансыг гарган  Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлээд байна.

Ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр аймгийн хэмжээнд нийт 196.8 мян.га талбайд тариалалт хийсний 153.0 мянган га талбайд үр тариа, 145.0 мян.га талбайд улаанбуудай 7632 мян.га-д тэжээлийн ургамал, 36168 мян.га-д тосны ургамал тариалсан юм. Үүнээс улаанбуудайн ургацыг авч үзэхэд  115546 мянган га талбайгаас 9.5 цн буюу 109.2 мянган тонн ургац хураан авч Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсан ургацынхаа 53.8 хувийг нь хураан авах төлөвтэй байгаа ажээ. Мөн тэжээлийн ургамал 6227 га хурааж, 5.6 цн буюу 3478.1 тн, тосны ургамал 21939 га хурааж, 5.4 цн буюу 11771.4 тн, төмс 2859 га хурааж нэгж га талбайгаас 125.3 цн буюу 35.8 мянган тонн хүнсний ногоо 2070 га хурааж нэгж га талбайгаас 123.7 цн буюу 25.6 мянган тонн ургац хураан авах ургацын урьдчилсан бланс гарчээ. Энэ жил нийтдээ 50030 га талбайд ургац алдаж байгаа бөгөөд ургац алдсан талбайгаас 8804 га талбайг тэжээл боож малд идүүлэх, 30672 га талбайг буцаад уриншлах, 10554 га талбайг энэ намар мал оруулж идүүлэх мэдээ судалгааг аваад байна.

  Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд