Саудын Арабын импортын бүтээгдэхүүнд Иран хориг тавьлаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-08 11:50:09

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Саудын Арабад  үйлдвэрлэгдсэн болон тус улсаар дамжин Иран руу импортлогдож байгаа бүтээгдэхүүнд хориг тавьжээ.

Мөн "Умра хаж" мөргөлд иранчуудыг оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Засгийн газрын гишүүд гаргасан байна.

Лалын шиит урсгалын номлогч Нимр аль-Нимрийг Саудын Араб цаазаар авсанд хилэгнэсэн жагсагчид Тегеран болон Мешхеде хот дахь Саудын Арабын консулын газарт халдсантай холбогдуулан тус улсын Засгийн газрын ням гарагт, Ирантай харилцаагаа тасаллаа гэж мэдэгдсэн билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ