Аймгийн хэмжээнд хүүхэд харах хүсэлтэй 150 гаруй хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 10:34:16

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжихтэй холбогдуулан Булган аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс мэдээлэл хийлээ.

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байраа бэлдсэн байх, сумын ЗДТГ-таа бүртгүүлж, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн цагдаагийн байгууллагын тодорхойлолт авсан байх, мөн сумын ЗДТГ-таа бүртгүүлсэн хүүхэд харах сонирхолтой иргэд нь халдварт болон сэтгэцийн эмгэг өвчингүй эрүүл гэсэн эрүүл мэндийн тодорхойлолтоо тус тус авсан байх шаардлагатай юм байна.

Булган аймгийн хувьд цэцэрлэгийн насны 5086 хүүхэд байгаагаас 84 хувь нь буюу 4272 нь СӨБ-д хамрагдаж байна. Харин одоогийн байдлаар аймгийн хэмжээнд хүүхэд харах хүсэлтэй 151 хүн, харуулах 481 хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ.

П.Батням

Холбоотой мэдээ